Москва хотоос өмнө зүгт оршдог Тула хотын нэгэн эмнэлэгийн сувилагч бүсгүй нэвт гэрэлтдэг эмнэлэгийн хувийн хамгаалах хэрэгсэл дотроо зөвхөн дотуур хувцас өмссөн нь нийгмийн сүлжээнд ярианы сэдэв болжээ.

Сувилагчийн дотуур хувцас нэвт гэрэлтэх энэхүү гэрэл зургийг эмнэлэгийн нэгэн өвчтөн авсан аж.

Нийгмийн сүлжээнд уг гэрэл зураг нийтлэгдсэний дараа түүнийг тус хотын эрүүл мэндийн газраас сувилагчдын дүрэмт хувцасны шаардлага зөрчсөн хэмээн үзэж сахилгын шийтгэл ногдуулж дахин үйлдэл гаргахгүй байхыг сануулжээ.

Харин өвчтөнүүдээс нэг ч санал гомдол ирээгүй аж. Зарим нь түүний гэрэл зургийн дор "Зөвхөн эрэгтэй өвчтөнүүд хэвтэн эмчлүүлдэг тасгийн 20 орчим настай сувилагчид дүрэмт хувцсаа өмсөхөд дэндүү халуун байсан биз" хэмээн бичжээ.

Эх сурвалж: dailymail.co.uk