Криштиан Роналдо "FIFA"-гийн 2017 оны дэлхийн шилдэг тоглогчоор нэрлэгдлээ.

Ингэснээр Криштиан Роналдо 2 жил дараалан дэлхийн шилдгээр нэрлэгдэж, нийт 5 дахь удаагаа дэлхийн шилдэг болж буй юм.

Санал асуулгын хоёрдугаарт Месси орсон бол гуравдугаарт Неймар нэрлэгдэв. Сонирхолтой нь Месси дэлхийн шилдгүүдэд саналаа өгөхдөө Суарез, Иньеста, Неймар гэсэн дарааллаар өгсөн бол Роналдогийн хувьд Модрич, Рамос, Марсело гэж саналаа өгчээ. Тэд багийн андуудаа ийн онцолжээ.

Мөн 2017 оны Дэлхийн шилдэг дасгалжуулагчаар Реал Мадридын Зинедин Зидан нэрлэгдлээ. Багтайгаа хамт аваргуудын лигт түрүүлснээс гадна 2012 оноос хойш анх удаа тэр Испаний лигийн тэргүүнд заларсан.

Тэгвэл оны шилдэг гоолоор Арсеналын довтлогч Оливье Жиругийн Кристал Паласын хаалганд оруулсан ганганаас ганган гоол нэрлэгдсэн байна.

Английн Премьер лигээс анх удаа Пушкашын нэрэмжит шагналаар ийн шагнууллаа.

Эх сурвалж: SPS