FIFA-ийн “Шилдэг тоглогч” шагналд нэр нь тунаж үлдсэн 10 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа. Английн шигшээ багийн тоглогч Харри Кэйн, Чэлси клубын Эден Хазард, Ливерпүүл клубын Мохамед Салах, Манчестер Сити клубын Кэвин Дэ Бриун болон саяхан Ювентус багтай гэрээ байгуулж эгнээнд нь нэгдсэн Кристиана Роналду нарын нэр тунаж үлдээд байгаа аж.

Тоттенхэм клубын довтлогч Кэйн ОХУ-д зохион байгуулагдсан ДАШТ-д 6 гоол оруулж, алтан шаахай шагналыг хүртсэн билээ. Английн шигшээ баг энэ жилийн ДАШТ-д 1990 оноос хойш хамгийн өндөр амжилтаа үзүүлсэн.

27 настай Эден Хазардын хувьд өнгөрсөн тавдугаар сард Чэлси клубын бүрэлдэхүүнээс ФА Капын аварга болсон бол ОХУ-д зохион байгуулагдсан ДАШТ-ий мөнгөн бөмбөгний эзэн болсон.

Мохамед Салахы 2017-2018 онд клубынхаа төлөө болон шигшээ багийнхаа төлөө нийт 46 гоол оруулаад байгаа юм. Тэрээр Энфилдэд тоглосон эхний улиралдаа Ливерпүүл багийг Аваргуудын лигийн финалд шалгаруулж чадсан билээ.



Эх сурвалж: SPS