Л.Месси "Алтан пүүз"-ний эзэн болжээ

peak.mn
05 сарын 21, 2018

“Барселона” багийн довтлогч Лионель Месси 5 дахь удаагаа “Алтан пүүз”-ний эзэн болжээ.

Аргентины хөлбөмбөгчин Л.Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээний 36 тоглолтод 34 гоол оруулжээ. Тэрбээр 68 оноо цуглуулснаараа Ливерпүүлийн довтлогч Мохаммед Салахаас 4 оноо илүү авсан байна. М.Салах Английн Дээд лигийн 36 тоглолтод 32 гоол оруулжээ.

Их Британийн хөлбөмбөгчин Харри Кейн 37 тоглолтод 30 гоол оруулж 3 дугаар байрт орсон байна. Л.Месси  нь 2010, 2012, 2013 болон 2017 онд Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч болж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

л.месси алтан пүүз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.