Засгийн газзрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр төрийн өмчтэй холбоотой асуудлыг нягталж дүгнэлт гаргах үүрэг өглөө.

Тэрээр энэ үеэрээ "Яагаад цэнхэр, ягаан тасалбар, менежментийн хувьчлалтай холбоотой асуудлууд шударга бус гэсэн нийгмийн хардалт төрүүлж байна вэ. Тэр ААН-үүд үнэхээр өнөөдрийг хүртэл ногдол ашиг тараах ашигтай ажиллаж чадахгүй байна уу. Эсвэл татвар нуун дарагдуулах замаар ашгаа худал мэдүүлж байна уу. Энэ асуудалд хамтарч дүгнэлт хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл ажлын дэд хэсгүүд байгуулж болно. Үүний дараа "2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах" тухай бид ярих боломжтой. Ер нь бол төрийн өмчийг хувьчлах нь буруу биш. Энэ бол зах зээлийн нийгэм. Төр өөртөө байгаа ашиггүй, зардал ихтэй өмчүүдээ хувьчлах нь зүй ёсны асуудал. Гэхдээ эхлээд эхний хувьчлалтай холбоотой асуудалд дүгнэлт гаргаж, Засгийн газар, УИХ-д танилцуулсны дараа энэ процесс албан ёсоор хөдлөх нь зүйтэй" хэмээлээ.

Тус уулзалтыг дүрс бичлэгээр хүргэж байна.