Буяндэлгэрийн Мөнхчимэг
04 сарын 27, 2026
Сүүлийн жилүүдэд монгол бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын дунд “гадаад зах зээлд гарах”, “бизнесээ олон улсад туршиж үзэх” сонирхол эрс нэмэгдэж байна. Гэсэн ч бодит байдал дээр энэ алхам ихэнх хүний хувьд эрсдэлтэй, төвөгтэй, хол мэт санагддаг. Тэгвэл Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн тогтвортой бүсэд тооцогддог Малайз улсын зах зээл гарах боломж нээгдлээ.
Өнгөрсөн сард Peak.mn сайтын сурвалжлах баг Малайз улсад ажиллаж, Монгол Малайзын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн уулзалт, хэлэлцээр, санамж бичиг байгуулах арга хэмжээнүүдийг сурвалжилсан юм. Эдгээрийн нэг нь нэгдүгээр сарын 7-ны өдөр болсон монголчууд Малайзад хөрөнгө оруулах үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, урт хугацаанд амьдрах, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлсэн санамж бичиг байв.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Энэхүү санамж бичигт Малайзын зүгээс төлөөлөн "KK Group of Companies" оролцлоо. Тус компани нь сүлжээ дэлгүүр, зочид буудал, аялал жуулчлал, автомашин, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалтын хөгжил, мөн спорт, мэдээллийн технологи, онлайн үйлчилгээ зэрэг олон чиглэлд бизнесээ тэлж, тогтвортой өсөлтийг бий болгосон групп юм.
Олон улсын хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн том корпорациудад зориулсан гэж ойлгох хэрэггүй

KK Supermarket Group компанийн үүсгэн байгуулагч, группийн гүйцэтгэх захирал КК Чай:
"Монгол Улсаас Малайз руу хөрөнгө оруулалт татах, хоёр улсын хоорондын худалдааг нэмэгдүүлэх олон боломж бий гэж бид харж байна. Хууль, татварын орчны тухайд Малайз улс гадаадын иргэд, тэр дундаа монгол бизнес эрхлэгчдийг татахуйц нөхцөлтэй. Манай улс улс төрийн хувьд тогтвортой бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад урт хугацааны бизнесийн стратеги төлөвлөх, тогтвортой ложистик болон нийлүүлэлтийн сүлжээ байгуулахад давуу тал болдог.
Монголын бүтээгдэхүүнийг Малайз руу импортлох, Малайзын бүтээгдэхүүнийг Монгол руу нийлүүлэх бүрэн боломжтой. Ингэснээр хоёр улсын хоорондын худалдааг бүх салбарт өргөжүүлэх боломж нээгдэнэ. Мөн зөвхөн өргөн хэрэглээний бараагаар хязгаарлагдахгүй. Инженерчлэл, цахилгаан-электроник, ногоон технологи, мэдээллийн технологи, big data-д суурилсан бүтээгдэхүүнүүдэд ч боломж бий.
Олон улсын хөрөнгө оруулалт гэхээр зөвхөн том корпорациудад зориулсан гэж бодож болохгүй. Малайзад жижиг, дунд хөрөнгө оруулагчдад ч боломж нээлттэй. Малайзын зах зээлд гарсан бүтээгдэхүүн Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Азийн орнуудад ч үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломж бий." гэж онцолсон юм.
Малайзын хувьд инфляц сүүлийн жилүүдэд дунджаар 2–3 хувийн хооронд хадгалагдаж байгаа нь амьжиргааны өртөг огцом савлахгүй, бизнес эрхлэгчид зардлаа урт хугацаанд төлөвлөх боломжтой ажээ. Мөн ажилгүйдэл 3 орчим хувь байгаа нь хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой, шинэ ажлын байр тогтмол бий болж байгааг илтгэдэг байна.
Энэ үеэр тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Malaysia My Second Home”/MM2H/ буюу Малайз миний хоёр дахь гэр хэмээх визны хөтөлбөрийг танилцууллаа. Уг хөтөлбөр нь Малайз улсад 5, 10, 20 жилийн хугацаатай амьдрахыг зөвшөөрөхийн зэрэгцээ бизнес эрхлэх, хөрөнгө оруулах боломж бүрдүүлсэн уян хатан нөхцөлтэй гэдгээрээ онцлог аж. Монгол талаас төлөөлж “International Infusion Expedition” компани монголчуудад үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зуучлахаар болж байгаа юм байна.
Уян хатан зээл, хялбар виз, боломжийн үнэ: Малайзын үл хөдлөх хөрөнгийн давуу тал
“International Infusion Expedition” компанийн үүсгэн байгуулагч Ц.Цасчимэг
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Тэрбээр "Сүүлийн жилүүдэд монголчууд гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авах сонирхол эрс нэмэгдсэн ч Малайз улс харьцангуй шинэ зах зээл. Малайз улсын хувьд:
Нэгдүгээрт, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай орчин бүрдсэн. MM2H хөтөлбөрөөр дамжуулан визийн асуудлыг ч шийддэг.
Хоёрдугаарт, банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн нөхцөл уян хатан, шалгуур нь маш энгийн. Өмнө гэмт хэрэгт холбож байгаагүй, сарын орлогоо нотлоод, зургаан сарын дансны хуулга байхад л болчихно. Үнэндээ Монголд байр авахаас ч хялбар юм билээ.
Гуравдугаарт, бусад улстай харьцуулахад үл хөдлөх хөрөнгө үнэ өртөгийн хувьд тун боломжийн шүү.
Жишээбэл ойролцоогоор 850 сая төгрөгөөр 120 м² талбайтай, 3 унтлагын өрөөтэй орон сууцыг худалдан авч байна. Үүний 20 хувь буюу ойролцоогоор 170 сая төгрөгийг урьдчилгаа болгон төлөөд, үлдсэн 80 хувийг банкны зээлээр 20–30 жилийн хугацаатай, жилийн 4.2 хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэй байдаг. Сарын төлөлт дунджаар 3 сая төгрөг орчим гарч байна.
Энд ихэнх хүмүүс байр, орон сууц худалдан авсны дараа менежментийн компанитай гэрээ байгуулж, тухайн байраа түрээсийн зах зээлд оруулдаг. Ингэснээр эзэмшигч Малайзад байнга амьдрахгүй байсан ч үл хөдлөх хөрөнгө нь тогтмол өгөөж өгөх боломж ч бий.
Монголчуудын маань хувьд түр хугацаагаар, тухайлбал өвлийн улиралд Малайзад ирж 2–3 сар байрандаа амьдраад, бусад үедээ нь менежментийн компанид даатган түрээслүүлж болно.
Мөн Малайз нь Зүүн Өмнөд Азийн төв бүс, бизнес хийхэд стратегийн байршилтай гэж үздэг. 35 сая хүн амтай учраас зах зээл нь ч том, хэрэглээ тогтвортой. Хувиараа бизнес эрхлэгчдийн татвар харьцангуй бага, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд тусгайлсан дэмжлэгтэй гээд давуу тал олон.
Үүний зэрэгцээ амьдрах орчин, уур амьсгал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын сургуулиудын хүртээмж маш сайн хөгжсөн орон. Тийм ч учраас миний хувьд энэ өргөн зах зээлийг монголчууддаа холбон зуучилж байгаадаа баяртай байна" хэмээн ярилаа.
Малайз улсын хувьд “Нэг Ази” гэдэг бодлогыг баримталдаг. Гаднын улсын хүмүүсийг ялгалгүйгээр бизнесийн таатай нөхцөл, татварын урамшуулал ижил системээр үйлчилдэг.
Өнгөрсөн оны байдлаар гэхэд тус улсад нийтдээ 3 сая гаруй гадаад иргэд оршин сууж амьдардаг гэсэн тоон мэдээлэл байна.
Сонирхолтой нь энэ дунд Монгол хүмүүс ч бий. Малайзын шилдэг 100 энтрепренерийн нэгээр нэрлэгдээд байгаа юм.
Мөн амьдрах зардал нь Монголтой харьцуулахад 20-30%-аар бага байх боломжтой юм байна. Малайз нефть үйлдвэрлэгч улс учраас шатахууны үнэ нь маш бага буюу монгол мөнгөөр нэг литр нь 1600-1700 төгрөгийн үнэтэй байдаг.
Энэ мэтчилэнгээр амьдрахад ч бизнес эрхлэхэд ч таатай улсад монголчууд маань бизнесээ эрхэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.