МАН Бага хурлаа энэ сарын 25-нд хийхээр товлолоо

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд өдрийн нэг цагийн үед эхэлж, саяхан өндөрлөлөө. Удирдах зөвлөлөөс энэ сарын 25-ны өдөр Бага хурлаа хуралдуулах шийдвэр гаргажээ. Хуралдааны үеэр шинэ Засгийн газрыг хурдан байгуулах талаар онцлон ярилцсан байна. Нам дотроо эв нэгдэлтэй байх асуудал ч гишүүдийн анхаарлын төвд байж. Харин намын шинэ дарга, Ерөнхий сайдын томилгооны асуудал яригдаагүй аж.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.