МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хуралджээ. Хуралдаанаар намынхаа Бага хурлыг хуралдуулах тухай хэлэлцэж, энэ сарын 19-нд буюу ирэх лхагва гарагт хуралдуулахаар товложээ.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Ойрын хугацаанд намын Бага хурлаа хийнэ. Хариуцлагын асуудлыг хөндөнө" хэмээн мэдэгдээд байсан юм.