УИХ-ын даргад нэр дэвшигчийг өнөөдөр сонгохоор МАН-ын Удирдах зөвлөл хуралдаан зарлажээ.

Өнгөрсөн мягмар гарагт УИХ ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлж, УИХ-ын батласан хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дараагийн даргыг Сар шинийн баяраас өмнө томилно хэмээж буй юм.

Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.30 цагаас хуралдахаар зарласан байна.