УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Бүлгийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм.