МАН-ын 28 дугаар Их хурал өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.

Хурлын өнөөдрийн гол үйл явдал нь МАН-ын төлөөлөгчид шинэ даргаа сонгоно. 

Одоогоор МАН-ын даргын албан тушаалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ЕНБ-ийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй. Мөн үндэсний брэнд үйлдвэрлэгч "Ecxlusive" компанийн захирал Г.Майцэцэг МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ цахим хуудсаараа  зарласан.

МАН-ын Их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцож байгаа. Тэдний 1079 нь буюу 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөл бөгөөд үлдсэн хувь нь намын удирдлагууд.

Эдгээр төлөөлөгчид өнөөдөр намын шинэ даргаа сонгоно. Гэхдээ намын даргад нэр дэвших нь тодорхой болсон дээрх дөрвөн эрхмээс гадна заалнаас хэн ч хэний ч нэрийг намын даргад дэвшүүлэх боломж нээлттэй байгаа юм.