Одоогоор Хустайд 422, Тахийн талд 386, Хомын талд 132, нийт 940 толгой тахь тааваар идээшин нутагшиж, Монгол Улс дэлхийн хамгийн олон тахитай улс болоод байна" хэмээн БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан мэдээлжээ.

Эрдэмтэн судлаачид тахийг сэргээн нутагшуулсан ач холбогдлын тухай зарим мэдээллээс онцлон хүргэе.

1. 1969-1996 оныг хүртэл “байгальд устсан” ангилалд байсан тахийг 2008 онд “устаж байгаа”, 2011 онд “устаж болзошгүй” гэж ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсан нь дэлхийн хэмжээний үр дүн болжээ.

2. Тахид зориулан хамгаалсан тайван, тааламжтай амьдрах орчинд зэрлэг амьтад татагдаж, нүүдлийн зүйл амьтад өөрсдийн зөнгөөр ирж, суурьшин нутаглаж буй.Тухайлбал, Хустайн нуруунд тахийг нутагшуулснаас хойш 1,000 гаруй буга иржээ. Мөн аргаль, угалз, цагаан зээр ч маш олон болсон.

4. Тахь Монголд нутагшуулсны 30 жилийн ойн хүрээнд удахгүй Дорнод аймгийн Нөмрөгийн бүс нутагт тахь нутагшуулах дөрөв дэх ажиллагаа явуулахаар болжээ. Мөн ирэх наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд тахь нутагшуулсан 30 жилийн ойн гол тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулах аж.

Эрдэмтэд байгаль хамгаалалд тулгараад буй түгээмэл бэрхшээлүүдийн нэг нь төвийн бүсийн хүн ам, малын хэт өсөлт, төвлөрөл, олон тооны малаар өнжөөлгүй ашиглаж талхалсан бэлчээрийн доройтол, хомсдол болоод байгаа хэмээн онцоллоо.

Энэхүү асуудлыг нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хамтын оролцооны тусламжтайгаар өнөө ба хойч үеийнхний сайн сайхны төлөө байгалиа хамтдаа хамгаалцгаая хэмээн уриаллаа.