Peak.mn
01 сарын 28, 2026
Монголын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь тахийг Монголын зүүн бүсэд байгальд нь дасан зохицуулан дахин нутагшуулах урт хугацааны ажлын дараагийн чухал алхам болж байна.

Чехийн Элчин сайд Ян Вытопил энэ төсөл олон жил үргэлжилж, бодит үр дүн гаргасаар ирснийг онцлоод дипломат төлөөлөгчийн газрын зүгээс цаашид ч дэмжихээ илэрхийллээ.
Төслийн судалгааны гол төв нь Нөмрөгийн дархан цаазат газар-ын Сүмийн хоолой. Энд хийгдэх хамтарсан судалгаа нь тухайн нутгийн амьтны аймаг, байгаль орчны онцлог, хамгааллын арга замыг илүү нарийвчлан тодорхойлоход чиглэнэ. Мөн Монгол, Чехийн мэргэжилтнүүд туршлага солилцож, байгаль хамгааллын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтойг Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга онцолжээ.
Прагийн амьтны хүрээлэн тахийг эргэн нутагшуулах ажлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монголд нутагшсан тахийн сүргийн тоо ойролцоогоор 800-д хүрсэн байна.
Эх сурвалж: Чехийн ЭСЯ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.