Манай улс иргэдээ коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Вакцинжуулалтын талаар ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл өглөө. 

Тэрээр "Өчигдөр оройны байдлаар нийслэлд 237.489, Өмнөговь аймагт 7.061 буюу нийт 244.550 хүн эхний тун вакцинаа хийлгэсэн. Өчигдөр Прайзер вакцин Улаанбаатарт ирсэн. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж буй тус вакциныг ямар хүмүүст хийх вэ гэж олон нийт их асууж байна. Прайзерыг нөгөөдрөөс хийж эхэлнэ.


Прайзер вакциныг хийх зорилтот бүлэг:

1. Гемодиализад орох 690 хүн

2. Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1547 хүн

3. ХДХВ халдвартай 260 хүн

4. Хавдартай 10373 буюу нийт 12.870 хүнд тарихаар эрэмбэлэн ангилалт хийсэн.

Манай улс 4 төрлийн вакцин хэрэглэж буй. Бидний хэрэглэж буй АстраЗенека вакциныг дэлхийн 52 оронд хэрэглэж байна. Синофарм вакциныг 21 орон хэрэглэж буй. Спутник V вакциныг 50-аад орон, Прайзерыг 51 орон хэрэглэж байна.

Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна" хэмээлээ.