Маргаашнаас цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

Х.Уянга
11 сарын 05, 2025

Маргаашнаас буюу  арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх талаар ЦУОШГ-аас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 06-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 07-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа цасанд хаагдах, автозамд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа. 

Иймд шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх, малчид, иргэд сэрэмжтэй байхыг ОБЕГ болон ЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.