Машинтай эргүүлүүд чанга яригчаар иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэнэ

Х.Оргил
05 сарын 21, 2019

Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинт ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Уг нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүн ихээр төвлөрөн, зорчдог гудамж зам, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд орчмоор иргэд, олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэн ажиллахаар боллоо.

Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан 1-8 дугаар хорооны нутагт өдөрт 400,000-500,000 хүн дамжин өнгөрдөг байна. 

Иймд Энхтайвны өргөн чөлөөний Сүхбаатарын талбайн автобусны буудал, МУБИС-ын автобусны буудал, нүхэн гарц, 1 дүгээр эмнэлэг, Төв номын сан, МУИС-ийн автобусны буудал, ШУТИС, Хөгжим бүжгийн коллеж орчим, 100-н айлын автобусны буудал, Цэрэндоржийн гудамж зэрэг газарт тодорхой цагуудад автомашинт эргүүлүүд автомашины чанга яригчаар иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэж, эргүүл шалгалтын ажлыг явуулж эхэлжээ.

Иргэд сонор сэрэмжтэй байж нийтийн тээврийн хэрэгсэл болон хүн олноор төвлөрсөн газруудад гар утас, цүнх зэрэг эд зүйлээ алдахаас сэрэмжлээрэй.

Холбоотой сэдвүүд

тча цагдаа эргүүл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.