Зимбабвэ улсын Биндурад 27 настай, сүмийн залуусын цугларалтын ахлагч эр хэн ч түүнийг хоол идэхийг тулгаж чадахааргүй уулархаг газар очин мацаг барьжээ. 

Түүнийг 33 хоногийн дараа олсон бөгөөд тэрээр танигдахын аргагүй турж эцсэн байдалтай олдсон байна.

Түүний мацгийн учрыг асуухад найз бүсгүйнх нь мөрөөдлийн машин Ламборжини тул мацаг баривал бурхан түүнд Ламборжини илгээнэ хэмээн найдсаны үндсэн дээр тийнхүү хоолоо сойжээ. 

Тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй ба мэдээж төдий үнэтэй тансаг зэрэглэлийн машиныг худалдан авах боломжгүй нэгэн юм. 

Аз болоход аврах багийнхан түүнийг уулнаас олж, эмнэлэгт хүргэснээр түүний бие одоо дээрдэж байгаа гэнэ.

Харин сүмийн эрэгтэйчүүдийн бүлгэмийн ахлагч хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа, “Ажилгүй байж ядаж ажил гуйж мацаг барихгүй” хэмээжээ.

Сүмийн гишүүд түүнд хандив цуглуулж, хүссэн машиныг нь мөнгөө цуглуулан аваад өгье гэж шийдэцгээсэн боловч Ламборжини ямар үнэтэйг дуулаад бүгд эсэргүүцжээ. Харин тэдний цуглуулсан мөнгө түүний эмчилгээний зардалд очих гэнэ. 



Эх сурвалж: LadBible