Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна. М.Чинбат нь Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа бол С.Алиманцэцэг нь Чингэлтэй дүүргийн зөрчлийн прокуророор ажилладаг юм байна. Тэднийг УИХ-тай зөвшилцөх саналаа хүргүүлэх бөгөөд УИХ дэмжвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилох юм.