Саруулын Ариунжаргал
10 сарын 11, 2018
ABC NEWS Америкийн тэргүүн хадагтайтай ганцаарчилсан ярилцлага хийсэн байна. Уг нэвтрүүлгийн нэр нь “Мелани байх нь” (Being Melani) бөгөөд Баасан гаригын оройны 10 цагт тус телевизийн эфирээр цацагдана. Уг ярилцлагын үеэр олон сэдвийг хөндcөн бөгөөд асуултанд ямар нэг цензур тавихгүй , гэр бүлийн асуудлаас аваад улс төрийн асуудлаар чөлөөтэй ярилцаж түүний үзэл бодлыг хуваалцжээ. ABC NEWS-ийн Үндэсний үйл хэргийг хариуцсан дарга Том Ламас тус ярилцлагыг түүний Африк дахь ганцаарчилсан айлчлалын үеэр хийжээ. Ярилцлагын үеэр тэргүүн хадагтай гэр бүлийн байдал, нөхрийнх нь “хууралт” харилцаанд нь өөрчлөлт оруулсан эсэх, ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дагуу хууль бусаар хил давагчдын хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлан, тусгай байранд байрлуулсаны дараа тэргүүн хадагтай тэдэн дээр айлчлах үеэрээ өмссөн хүрэмний талаар асуусан байна.
Тус айлчлалын үеэр тэрээр Zara брэндийн хүрэм өмссөн ба тус хүрэмний ард “I really don’t care, do you?” буюу “надад хамаагүй, харин чамд” гэсэн бичигтэй хүрэм өмссөн нь олны анхаарлыг татсаныг санаж байгаа бизээ. Мөн олон ч хүмүүсийн шүүмжлэлийг хүртсэн. Тэрээр энэ талаар юу гэж хариулсаныг тус ярилцлагаас үзээрэй.
Тэргүүн хадагтай ихэвчлэн ерөнхийлөгчтэй хамтдаа ярилцлаганд оролцдог ч энэ ярилцлага нь түүний ганцаарчилсан ярилцлага гэдгээрээ онцлог юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.