Буяндэлгэрийн Мөнхчимэг
10 сарын 23, 2025
Олон улсын ирвэсийн өдөр (International Snow Leopard Day) нь жил бүрийн 10-р сарын 23-нд тэмдэглэгддэг бөгөөд дэлхий дахинд цоохор ирвэсийг хамгаалах ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, хамгааллын үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
Ирвэсийг хамгаалах нь яагаад чухал вэ?
Тэд өвсөн тэжээлт амьтдын тоог зохицуулж, ургамлын тэнцвэрийг хадгалдаг. Хэрвээ ирвэс алга болвол уулын экосистемийн тэнцвэр алдагдана.
Ирвэсийн амьдрах орчин болох өндөр уулс нь Азийн томоохон гол мөрнүүдийн усны эх юм (жишээ нь Сэлэнгэ, Инд, Амударья, Хуанхэ гэх мэт).
Ирвэсийг хамгаалснаар тэдний орших уулс, тэр дундаа цас мөст уулсын экосистем хамгаалагддаг, ингэснээр олон сая хүний ундны усны эх үүсвэр ч хамгаалагдана.
Ирвэс нь дэлхий дээр ховордсон 12 төрлийн том мийн нэг бөгөөд тоо толгой нь 4000 орчимхон үлдээд байна. Монгол оронд 1000 орчим байна гэсэн тоо гарсан билээ. Хэрвээ бид ирвэсийг хамгаалбал тухайн бүсийн бусад амьтан, ургамал гээд биологийн олон янз байдал хамт хамгаалагдана.
Тиймээс Монгол бол ирвэсийн дэлхийн гол орон бөгөөд тэднийг хамгаалах үйлсэд манай орны үүрэг маш чухал юм.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.