Б.Баясгалан
12 сарын 27, 2019
Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар хийж дуусжээ. Тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Урьдчилсан дүнгээр Монгол Улс 2019 онд нийт 70 сая 949 мянган толгой малтай болжээ. Энэ нь өмнөх оноос 4.5 сая толгойгоор буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Нийт сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувь:
Нийт сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулахад нийт ямааны эзлэх хувь 21.4 функтаар өсөж, хонь 12.9 функт, үхэр 4.3, адуу 2.8, тэмээ 4.4 функтаар тус тус буурсан байна. Бог малын зохистой харьцаа буюу 75:25 уламжлалт харьцаа алдагдсан хэвээр буюу 2019 онд 52:48 болсон байна.
Энэ оны мал тоолллогын урьдчилсан дүнгээр:
Мөн Архангай аймаг адуу, үхэр, хонь, Өмнөговь аймаг тэмээ, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.