Монгол улсын иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй  800 гаруй өсвөр үеийн залуус Төрийн ордноо Монгол Улсын иргэний андгай өргөхийн зэрэгцээ 21 аймгийн Засаг даргын тамгын газарт мөн адил иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ болж байна.

Мөн “Иргэний андгай өргөх” ёслолын үйл ажиллагааг Гадаад харилцааны яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын ивээл дор БНСУ-д амьдарч буй 16 нас хүрч иргэний үнэмлэх авч буй өсвөр үе, залуучуудын дунд зохион байгуулж байна.