Монгол залуусын бүтээсэн М+ аппликейшн Японы зах зээлд гарахаар болжээ

unreadtoday.mn сайтаас зохион байгуулдаг Unplug 2018 арга хэмжээний үеэр UNPLUG AWARDS арга хэмжээ болж өнгөрлөө. Энэ үеэр оны шилдэг аппликейшн шалгаруулсан юм. 

Ялагч нь М+аппликейшн. Цаг хугацаа, цаас, мөнгө зардал хэмнэх энэхүү аппликейшныг бүтээсэн залуусын баг шагналыг гардан авахдаа тун удахгүй Японы зах зээлд J+ нэртэйгээр гарах гэж байгаагаа дуулгасан юм.

Оны шилдэг аппликейшн нэр дэвшигч:

М+аппликейшн: Хязгааргүй нэмэгдэх цахим ном, аудио бүтээлүүд, шилдэг сэтгүүлийн санг гар утас, таблетандаа суулгаад хүссэн газраа хэрэглэх боломжийг бүрдүүлсэн

U bike аппликейшн: Улаанбаатар хотод анхны албан ёсны дугуй түрээсийн үйлчилгээ нэвтрүүлсэн

Smart car аппликейшн : Тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг онлайнаар вэб болон мобайл аппликэйшнээр төлөх шийдэл.

Beeco аппликейшн - Замын унаа апп нь иргэдэд нэгнийхээ унаанд хамтран явах, замын зардлаа хуваалцах боломжийг олгоно.


Холбоотой сэдвүүд

аппликейшн ном

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.