Монголбанк өнгөрсөн сард 2,1 тонн алт худалдан авчээ

Х.Оргил
10 сарын 02, 2018

Монголбанк энэ оны есдүгээр сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 2.1 тонн алт худалдан авчээ. Ингэснээр оны эхнээс худалдан авсан алтны нийт дүн 14.3 тоннд хүрэв. Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд алт худалдан авалтын хэмжээг энэ онд 22 тоннд хүргэхийг зорьж буй билээ.

2018 оны 9 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 96,204.31 төгрөг байлаа.

Холбоотой сэдвүүд

алт монголбанк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.