Х.Оргил
05 сарын 02, 2018
Хүн амын статистикийн мэдээ нь 10 жил тутамд явуулдаг хүн ам, орон сууцны тооллого, хүн амын ердийн болон шилжих хөдөлгөөний дүнгээс гардаг.
Өнгөрсөн жилийн байдлаар манай улсын хүн ам 3 сая 177 мянга 899 болж, өмнөх оныхоос 57,964 буюу 1.86 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 75 мянга 321 хүүхэд мэндэлсэн байдаг. Энэ эрчээрээ бид 2030 онд 4 сая дахь иргэнээ угтан авах төлөвтэй байгаа ажээ. Насны бүлгийг авч үзвэл 2030 онд хөдөлмөрийн насны хүн ам багасч харин 0-14 насны хүүхэд, 65-аас дээш насны ахмадууд өсөх юм байна.
Мөн түүнчлэн, ойрын 15 жилдээ төрөлт буурахгүй ч 30 жилдээ бол төрөлт буурах хандлагатай байгаа ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.