“Эх орон 36” хүүхэд хөгжлийн арга хэмжээг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх “Шонхор” зусланд зохион байгуулж байна.  

Хөтөлбөрийн эхний өдөр оролцогч 150 гаруй хүүхдүүд Нөхөрлөл, Тэмүүлэл, Ундраа, Жавхаа гэсэн дөрвөн бүлэгт хуваагдан:

✔ Гэнэтийн аюул осол, гамшгаас хамгаалах 

 Яаралтай анхан шатны түргэн тусламж

✔ Дохионы хэл 

✔ Зэвсэгтэй ажиллах анхан шатны мэдлэг олгох дадлага

  Цэргийн цагаан толгой  зэрэг өртөөгөөр аялж, хөдөө хээр болон таньж мэдэхгүй газар аяллын бэлтгэлгүй явах үед авхаалж самбаатай байж, өөрийн болон бусдын амь насыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахаас гадна аливаа саад бэршээлд тэсвэр тэвчээр, ур ухаантай хандаж, эх орноо хайрлан хамгаалахад суралцлаа.