Үндэсний статистикийн хорооноос түүхэн нэртэй хүмүүсийн тоог гаргажээ.

Тус мэдээлэлд тусгаснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад "Тэмүүжин" хэмээх түүхэн нэртэй хүн хамгийн олон буюу 7666 байна.

Удаах байруудад Сүхбаатар нэртэй хүн 4320, Мандухай нэртэй 1046, Бөртэ нэртэй 671, Чингис нэртэй 632, Есүхэй нэртэй 599, Цэдэнбал нэртэй 353 хүн байна.

Мөн тус мэдээллээс харахад 2010 оноос хойш буюу сүүлийн 10 жилийн байдлаар жилд 201-400 хүүхдийг "Тэмүүжин" гэж нэрлэжээ.

Монгол Улсад тантай ижил нэртэй хэдэн хүн байгааг ЭНД дарж үзнэ үү.