Тэгвэл хөгжилтэй орон болохын тулд иргэдийнхээ EQ-г дээшлүүлэх шаардлагатай. EQ өндөр хүмүүс ажил амьдралдаа амжилттай, сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чаддаг. Тэгвэл EQ гэж юу вэ ?
EQ гэдэг нь бусад хүмүүсийг юу хөдөлгөж, идэвхтэй байлгадаг болон тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллахыг ойлгож, мэдрэх чадварын хэмжээ юм.

EQ-д 5 том төрөл бий.

1. Өөрийн ухамсар- Ямар нэгэн сэтгэл хөдлөлийг болж байх үед нь анзаарч, ялгана гэдэг бол EQ-ийн түлхүүр юм. Өөрийн ухамсараа хөгжүүлэх нь өөрийнхөө жинхэнэ мэдрэмжтэй нүүр тулахаас эхэлдэг. Үүнийг дотор нь сэтгэл хөдлөлийн ухамсар, өөртөө итгэх итгэл гэж 2 хувааж болно.

2. Хувийн зохицуулалт- Сэтгэл хөдлөлийг хэзээ мэдрэх удирдлага бараг байдаггүй. Гэхдээ тухайн сэтгэл хөдлөл хэр удаан үргэлжлэхийг шийдэх аргууд байдаг.
Хувийн зохицуулалтад:
# Биеэ барих
# Итгэлцэл
# Ухамсартай байдал
# Дасан зохицолдолгоо
# Санаачилга багтдаг

3. Идэвхтэй байдал- Амжилтад хүрэхийн тулд өөрийгөө идэвхтэй байлгаж, тодорхой зорилго болон эерэг хандлагатай байх хэрэгтэй. Үүнд:
#  Амжилтын урам зориг
# Үүрэг- Бүлэг болон байгууллагын зорилготой зэрэгцэх
# Санаачилгатай- Боломж гарахад хөдөл
#Эерэг байдал зэргүүд орно.

4. Бусдыг ойлгох чадвар- Хүмүүс юуг, яаж мэдэрдэгийг ялгаж харж, мэдэрнэ гэдэг бол ажил, амьдралын аль алинд нь хэрэгтэй.

# Үйлчилгээний баримжаа- Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг таамаглаж, хангана
#Бусдыг хөгжүүлэх- Бусдад хөгжихөд нь юу хэрэгтэйг мэдэрч, туслах
#Олон төрлийн хүнээр дамжуулж боломж үүсгэх
# Улстөрийн мэдрэмж- Бүлгийн сэтгэл хөдлөл хүчний ялгааг унших
#Бусдыг ойлгох- Бусдын хэрэгцээний ард байх мэдрэмжийг ялгах

5. Нийгмийн чадвар- Олон нийттэй харилцах чадвараа хөгжүүлсэн байхад ажил, амьдралд амжилт авчирдаг.
#  Нөлөөлөл
# Харилцаа
# Удирдах чадвар
# Удирдах чадвар
# Өөрчлөлт авчрагч
# Зөрчилдөөн зохицуулалт
#  Холбоо үүсгэх
# Хамтран ажиллах
# Багийн чадвар