Х.Оргил
07 сарын 29, 2018
Аялал жуулчлалын яамны гаргасан мэдээгээр энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол улсад 384,949 жуулчин иржээ. Үүнээс улсын төсөвт 820,8 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Салбарын орлого ч өмнөх оноос 23 хувиар өсчээ.
Ирж байгаа жуулчдын тоонд хувааж үзвэл нэг жуулчин дунджаар 874$ долларын орлого оруулсан гэсэн үг юм. Ирж байгаа жуулчны ихэнх нь Ази номхон далай орон, Ойрхи Дорнодын болон европ, америкчууд байжээ. Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг аж.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.73.123] ・ 2020.04.03 Хариулах
mash ih orlogo oruulyulah heregtei. zochid buuda ayalllijn marshrutgui bol bitgiii visa og boon davartsan juulchin nertei guilgachinguud