Монголчууд эх орныхоо хөрсөнд ургасан эрдэнэшиш идэх боломжтой боллоо. Өмнө нь манай тариаланчид эрдэнэшишийг ургуулж туршиж байсан ч Гачуурт компани анх удаагаа их хэмжээгээр тарьж ургацаа хураан авч байгаа нь энэ билээ.  Эрдэнэшишийг  хэдхэн хоногийн дараа хүнсний дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх аж. Энэ тухайгаа тэрбээр хүнсний хэрэглээнд шинэ төрлийн ногоо нэмэгдлээ хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн байна. 

Тус компани энэ жил эрдэнэшишээс гадна хэд хэдэн шинэ төрлийн ногоог тарьж ургуулжээ. Тухайлбал Францын Болдор сортын улбар шар цагираган манжин, шар буурцаг мөн гурвалжин будааг хүртэл тариалаад байгаа юм.