“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сан монголын түүх соёлын нэвтэрхий толь – “Монголын нууц товчоо”-г хүн төрөлхтөнд хүргэж, монгол өв соёлыг таниулах зорилготой “МНТ түгээмэл эх” төслийн хүрээнд нэгэн томоохон ажлын ард гараад байна. 

Тус төслийнхөн энэ удаа “Монголын Нууц Товчоо”-г дэлхийн түгээмэл хэл болох дэлгэцийн бүтээл - motion illustration төрлөөр кино бүтээжээ. Өнөөдөр Тэнгис кино театрт болох уг бүтээлийн нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцох аж.

Нээлтийн өдөрлөгийн хүрээнд 9-р сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Тэнгис кино театрын 3 танхимаар 10:20, 11:30, 12:40 цагуудад тус тус олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна. Мөн SkyMedia IPTV сувгаар дуу дүрсний өндөр чанартайгаар энэ сарын 4-23 хүртэл (үнэ төлбөргүй) гаргах аж.
МНТ-г бүрэн зураг чимэглэлтэйгээр Англи, Солонгос, Хятад, Унгар, Япон, Орос зэрэг долоон хэлээр хэвлээд байна.