Италийн алдарт жүжигчин Моника Беллуччигийн экс нөхөр Францын жүжигчин Венсан Кассель өөрөөсөө 21 насаар дүү бүсгүйтэй гэрлэж хуримаа хийжээ. Түүний эхнэр 21 настай Францын модель Тина Кунакей юм. Тэд хоёр жилийн өмнөөс болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн тавдугаар сард сүй тавьсан аж. Насны зөрүүтэй уг гэрлэлтийн талаарх сэтгүүлчийн асуултанд Венсан Кассель "Тиймээ бид насны зөрүүтэй. Гэхдээ бидэнд хайр дурлал бий" гэж хариулсан байна.

Венсан Кассель, Моника Беллуччи нар кино ертөнцийн хамгийн алдартай хосуудын нэг байсан юм. Тэд 14 жил ханилж, хоёр охинтой болцгоосон ч өөрсдийн зам мөрийг хөөсөн билээ.

Фото: