Барс моторс ХХК нь Монголд анх удаа шинэ бензин болон цахилгаан хос хөдөлгүүртэй Mozo X автомашинаа энэ бямба гарагт танилцуулах гэж байна.

Энэхүү машин нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй бөгөөд нэмэлтээр хойд хоёр дугуй дээрээ цахилгаан мотор суулгаж өгснөөрөө давуу талтай. 

Хотын хөдөлгөөнд цахилгаан мотороороо 100% цахилгаан машин шиг явах бөгөөд бартаат замд бензин хөдөлгүүрээрээ ажиллах онцлогтой юм. 

"Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Дэмбэрэл "Энэ бол бүх эд ангидаа баталгаа өгч байгаа цорын ганц машин. Польш, Герман, Беларусын үйлдвэрийн баталгаатай эд анги авсан.  Засвар үйлчилгээ нь үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн гэдгээрээ онцлог. МOZO X машины тестийг Дарханы зам дээр хийсэн учраас монгол орны ямар ч хүнд хэцүү замыг туулахад зохицсон унаа гэж ам бардам хэлнэ" гэв.

Тус автомашин нь механик болон автомат хөдөлгүүртэй.


MOZO X (Механик) 

1,5 Турбо Механик, Үнэ 129 сая төгрөг, Бүх банкны лизингтэй, Захиалга өгсөний дараа 2 долоо хоногт үйлдвэрээс гарна. 5 жил эсвэл 100 км-т үйлдвэрийн баталгаатай.

Үндсэн үзүүлэлт: 

Мотор: 15S4G Morris Garage 

Хурдны хайрцаг: Механик 5 шатлалт (урагшаа) 

Бензин зарцуулалт: 6-8 литр/100 км (зун,өвөл) 

Бусад үзүүлэлт: Урт: 4631 мм, 

Өргөн: 1893 мм, 

Өндөр: 1694 мм, 

Цэвэр жин: 1541 кг, 

Нийт жин: 1916 кг, 

Дугуй: 235/65 R17 

Хөтлөгч: Урд хоёр дугуй 

Банкны багтаамж: 60 литр 


MOZO X (Автомат) 

2.0 Турбо Автомат, Үнэ 149 сая төгрөг, Бүх банкны лизингтэй, Захиалга өгсөний дараа 1-2 долоо хоногийн дараа үйлдвэрээс гарна. 5 жил эсвэл 100 км-т үйлдвэрийн баталгаатай. 

Үндсэн үзүүлэлт: 

Мотор: 4G63S4T Mitsubishi 

Хурдны хайрцаг: Механик 5 шатлалт (урагшаа) 

Бензин зарцуулалт: 7-9 литр/100 км (зун,өвөл) 

Бусад үзүүлэлт: Урт: 4631 мм, 

Өргөн: 1893 мм, 

Өндөр: 1694 мм, 

Цэвэр жин: 1541 кг, 

Нийт жин: 1916 кг, 

Дугуй: 235/65 R17 

Хөтлөгч: Урд хоёр дугуй 

Банкны багтаамж: 60 литр буцааж зарж болно. Бүх эд ангидаа баталгаа өгч байгаа, засвар үйлчилгээ үнэгүй.

Мөн 12 дугаар сард MOZO EVision хэмээх нэртэй автомашинаа танилцуулах аж. 

Энэхүү шинэ загвар нь оврын хувьд Toyota Harrier машинтай ойролцоо бөгөөд эхний 100 машинаа хар өнгөтэй, Google газрын зурагтай юм.