МУИС-ийн Захиргааны зөвлөл өнгөрсөн мягмар гарагт хуралдаж  Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг татан буулгах шийдвэр гаргажээ. Жил бүр олон мянган хүүхэд сонгон суралцдаг төрийн өмчийн сүргуулийн бүтцийг захиргааны зөвлөлийн хэдхэн эрх мэдэлтэн дур мэдэн шийдэж буй нь байж боломгүй үйлдэл хэмээн тус сургуулийн багш оюутнууд шийдвэрийг эсэргүүцэж байна.