"Будапешт-2017" жүдо  бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -48кг-д  барилдсан Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хошой мөнгөн медальтан боллоо.

Тэрбээр  алтын төлөөх барилдаанд Японы жүдоч Тонаки Фүнатай өрсөлдөж вазари үнэлгээгээр ялагдсан юм.  Шагналыг нь Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан ажээ.