Малайзын түүхэн сонгуулиа хийж тус улсыг үүсгэн байгуулсан 92 настай  Махатир Мохамад ялалт байгуулж Засгийн газраа тэргүүлэх болсон билээ. 

Тэрбээр тус улсад нүүрлээд буй олон асуудлыг шат дараатайгаар шийдэхээр төлөвлөж буй. Ноён Махатир энэ ажлынхаа хүрээнд экс Ерөнхий сайд Нажиб Разакыг гэр бүлийн хамт хилээр гаргахыг хориглосон байна. Учир нь Нажиб Разак 2015 онд улсын хөрөнгө оруулалтын сангаас 700 сая доллар завшсан хэргээр буруутгагдаж байсан ч цагаадсан юм. Мөн мөнгө угаасан, татвараас зугатаасан нэлээн олон хэрэг түүнд бий. 

Энэ талаар Малайзын Ерөнхий сайд хэлэхдээ "Энэ хэргийг шийдэх нь Малайзын улс төрд итгэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бид нэмэгдүүлнэ . Бид шударга бус хуулийн зохицуулалтыг хална" хэмээн мэдэгдсэн байна. 

Экс Ерөнхий сайд Нажиб Разакыг мөн “Liberation” сонинд Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт холбоотой гэж бичсэн байдаг билээ.