Малайзын төрд өндөр албан тушаал хашиж байсан дүрвэгчийг 2015 оноос хойш хамгаалах замаар түүний хамсаатан болох Малайзын удирдагч асны үйлдсэн авлига болон бусад гэмт хэргийг Австрали өмгөөлж байна гэсэн шүүмжлэлийг тус улсын Гадаад хэргийн сайд Жюли Бишоп эсэргүүцсэн байна.

“Австралийн гадаад бодлого зарим талаараа их бохирдсон бөгөөд би үүнийг Сирул Ажар Умар гэх мэт гэмт хэрэгтний үйлдэл болон авлигын гэмт хэргийг өөгшүүлсэн явдал гэж үзэж байна” гэж Малайзын Ерөнхий сайд болохоо хүлээж байсан Антон Ибрахим сүүлд Австралийн “ABC” радиод ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Харин Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоп Малайзын Ерөнхий сайдын орлогч Ван Азиза Ван Исмаилтай уулзсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ уг асуудалтай холбогдуулан, “Сирул Ажар Умар цагаачдын хориг газарт хоригдож байгаа бөгөөд түүнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг Малайзын тал нэг ч удаа гаргаагүй” гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр, “өнгөрсөн 61 жилийн хугацаанд бид Малайзын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд тус улсын Засгийн газар солигдоогүй. Хэрвээ бид шинэ Засгийн газрыг хүлээсэн бол өнөөдөр бид 61 жил хүлээсэн болж таарна, энэ бол инээдтэй хэрэг юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг