Дэлхийн орнуудаар аялж, сонирхолтой контент бэлтгэдэг "Nas Daily" багийнхан Монголд зочилж байгаа билээ. Тэд манай орны онцлогийг харуулсан зургаан контент бэлтгэж байгаагаас гадна энэ сарын 19-нд болох "Nas Summit" арга хэмжээнд оролцох юм. 

Тэгвэл өнгөрөгч ням гаригт Сүхбаатарын талбайд монгол залуусыг цуглуулан эхэлсэн тэдний бичлэг олон нийтэд хүрч эхэлжээ.

Эхний контентод монгол эмэгтэйчүүдийн манлайллыг харуулсан бөгөөд одоогийн байдлаар нэг сая гаруй хүнд хүрсэн аж. Бичлэгийг энд дарж үзнэ үү. 


Харин хоёрдахь бичлэгт Чингис хааныг онцолж, дэлхийн олон сая хүн Чингис хааны үр удам буюу бид нэг гэр бүл гэх санааг илэрхийлэхийг зорьжээ. Бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Түүнчлэн ”Nassummit-2023” арга хэмжээг “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ болон Соёлын яам хамтран олон дагагчтай, нөлөөлөгч нарыг эх орондоо урьж, гадаадад сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа юм.