NASA саран дээр 4G LTE сүлжээ оруулна

Б.Анхилам
10 сарын 19, 2020

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг үүрэн холбооны Nokia компанитай хамтран саран дээр утасгүй холбооны 4G LTE сүлжээ оруулах гэж байна. 

2028 он гэхэд саран дээр суурин байгуулж, байнга хүн амьдардаг болгох зорилгодоо хүрэхийн тулд нийт 370 сая ам.долларын гэрээг эрчим хүчний, бага хэмд хөлдөх технологийн, роботын, аюулгүй газардалтын, харилцаа холбооны 4G технологийн гэх мэт хэд хэдэн хувийн хэвшлийн компаниудад хуваан өгчээ. 

Одоогийн саран дээр байгаа радио холбооны сүлжээтэй харьцуулбал 4G технологи нь илүү найдвартай, илүү хол зайд сигнал нь сайн ажиллана гэж үзэж байна. Учир нь саран дээр сигналд саад болох мод, байшин эсвэл телевизийн долгион байхгүй юм. Nokia компани 14.1 сая ам.долларын гэрээгээрээ сарны температур, улаан туяа, цацрагийн төвшин, мөн сансрын битүүмж зэрэг сарны гадаргууд тохируулан 4G LTE сүлжээг загварчилна. 

Сансрын нисгэгчид утасгүй сүлжээг ашиглан дата дамжуулах, газар зүйн зураг авах, сарнаа явагчийг удирдах, өндөр нягтралтай live видео дамжуулах, саран дээр цохисон гольфийн зургаа явуулах, selfie зургаа Instagram-даа оруулах зэрэг хязгааргүй боломжтой юм. 

Холбоотой сэдвүүд

nasa nokia наса сар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.