АНУ-ын Сансар судлалын НАСА агентлаг сарны нар тусдаг хэсэгт ус байгааг анх удаа илрүүлжээ.


SOFIA дуран ашиглан хийсэн уг нээлт усны молекул H2O сарны өмнөд хагаст оршдог хамгийн  том тогоонуудын нэг болох Клавиус тогоонд байгааг тогтоосон байна. Сүүдэртэй, хүйтэн хэсэгт мөн ус тархсан байж магадгүй гэнэ.

Хэмжээний хувьд маш бага буюу Сахарын цөлөөс 100 дахин бага хэмжээний ус байгаа боловч агааргүй, хүйтэн сарны гадаргуу дээр ус хэрхэн бүрэлдэн бий болж одоо хүртэл хадгалагдаж байна вэ гэсэн шинэ асуулт эрдэмтдэд тулгарчээ.

1969 онд саран дээр газардсан Аполло хөлгөөс хойш сар бол хуурай цөл гэж бид боддог байсан билээ. 

Ус бол сансрын уудмыг шинжлэн судахад чухал нөөц, амьдралын нэг чухал элемент гэдгийг бид мэднэ. 2024 он гэхэд НАСА анхны эмэгтэй сансрын нисгэгчийг мөн дараагийн эрэгтэй нисгэгчийг сар руу хөөргөж, 2030 он гэхэд саран дээр хүн суурьшуулахаар төлөвлөөд буй.


Эх сурвалж: nasa.gov