МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд Монголд ардчиллыг авчирсан байсан АН хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг бүлэглэл болсонд харамсаж байгаагаа илэрхийллээ. Ялангуя сүүлийн хоёр сар  улс төрийн ёс зүйгүй, увайгүй үйлдлүүдийг нэлээд гаргаж байна. 2012-2016 онд АН төрийг яаж самууруулсныг ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн мартсан байж болно. Бид үүнийг баримттайгаар танилцуулах болно гэсэн юм.

Н.Батсүмбэрэл:

2012-2016 онд АН-ынхан эрх барьж байсан. Өсөлттэй байсан эдиийн засгийг хасах түвшинд хүргээд байхад нь МАН хүлээж авсан. Санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улс дампуурчихлаа, олон улсад зарлах уу яах вэ гэж яриад сууж байсан. Дампуурсан төрийг МАН хүлээн авч, эдийн засгийн өсөлтийн өнөөдрийн байдлаар зургаан хувьд хүргээд байна. Энд нам дамжсан бүлэглэлийн эрх ашиг хөндөж байгаа. Тухайлбал, Улаанбаатар банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг хуулийн байгууллага хорьсон. Тэр банкнаас хамааралтай улс төрийн нам, хамааралтай улстөрчид булхайгаа нуухын тулд өнөөдөр жагсаал цуглаан зохион байгуулж, харагдсан болгон руугаа дайрч байна. Намаасаа сайд, дэд сайдын суудал, УИХ-ын сонгуулийн тойрог горилсон хүмүүсээр жагсаал, цуглаан хийлгэж байна. Хэдэн яамыг онилж акци хийж байна.

Эрүүл мэндийн яаман дээр акц хийж байгаа Ж.Амарсанаа гэдэг нөхөр байна. Өмнө нь хэд хэдэн удаа энэ яамдаа ажиллачихсан хүн шүү дээ. Нам нь тэр боломжийг нь олгочихсон. Гэсэнх хэдий ч хувьдаа эмнэлэгтэй, хувийн ашиг сонирхолтой гэдгийг нь салбарын сайд нь хэлчихсэн. Тэгсэн хэрээ шударга хүн болох гэж ярьж салбагнаж явна.

Гадаад хэргийн яам руу дайрч байгаа. Сүүлийн үед ГХЯ-наас хэд хэдэн дипломатыг эгүүлэн татаж байгаа юм байна. Цаанаа Ц.Элбэгдоржийн гар хөл болж, хууль бус зүйл хийдэг сүлжээг нурааж байгаа үйл хэрэг юм. Ингэснээр Ц.Элбэгдоржийн байгуулсан дипломатын сүлжээ нурж унаж байна. Ийм учраас л түүний зөвлөх хийж байсан хүн яамны гадна жагсаж, даргадаа үйлчилж байна. Амь тэмцэн хамгаалж байгаа энэ үйлдлээ зогсоох ёстой. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам руу маш их дайрч байна. МАН-ыг сөрөг хүчин байхаас эхлээд Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байнга ярьж ирсэн. С.Зориг агсны хэрэг дээр ч мөн адил. Гэм зэмгүй тэдгээр хүмүүсийг суллаж, шударга ёсыг тогтоох гэсний төлөө байдгаараа дайрч байна.  Цаашдаа хууль бусаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлахын төлөө МАН анхаарч ажиллана.

Бичлэг үзэх: