Б.Баясгалан
11 сарын 14, 2019
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлллээ. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан.
Тэгвэл өнөөдөр болон маргаашийн нэгдсэн хуралдаанаар:
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд мэдээлэл хийх юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн чуулганаар эцэслэн шийдвэрлэх байсан ч МАН-ын бүлэг уг асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авсан. Улмаар энэ долоо хоногт хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.
н.баяртсайхан с.даваасүрэн уих чуулган чуулганы нэгдсэн хуралдаан
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.