Х.Оргил
01 сарын 29, 2020
НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор зарим иргэдийн авах мөнгөн дүн багассан мөн өндөр үнийн дүнтэй буцаан олголтыг шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан. Уг мэдээлэлд Татварын ерөнхий газраас хариулт өгч байна.
Одоогоор 1 тэрбум 146 сая төгрөгийн буцаан олголт хянагдаж иргэдэд өгөхөд бэлэн болсон. Харин 2,1 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй баримтыг бүртгүүлсэн 996 иргэнтэй холбогдож, шалгаж байна гэлээ. Эдгээр иргэдийн зарим нь нэг өдрийн дотор хэт өндөр баримт бүртгүүлсэн нь шалгах үндэслэл болжээ. Тухайлбал 346 сая төгрөгийн нийт 8392 ширхэг баримт, 76 сая төгрөгийн үнийн дүн бүхий 16 ширхэг баримтыг нэг өдрийн дотор бүртгүүлсэн тохиолдол гарчээ. Иймээс эдгээр эрсдэлтэй тохиолдлуудыг шалгаж хэрвээ зөрчилгүй нь илэрвэл буцаан олголтыг өгөх юм байна.Харин хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана гэдгийг албаны хүмүүс хэллээ.
Хэрэв иргэн таны буцаан олголтын мэдээлэл "Хянагдаж байна" төлөвтэй байвал орон нутгийн иргэд харьяа Татварын албандаа, нийслэлийн иргэд Татварын ерөнхий газарт хандан эрсдэлд тооцож байгаа шалтгааныг тодруулж, асуудлаа шийдүүлснээр буцаан олголтоо бүрэн авах боломжтой аж.
2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгосон байна.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: "И-баримт аппликейшнээр зөвхөн баримтаа бүртгүүлэхээс гадна төрийн үйлчилгээний төлбөр, авто машины татварыг төлдөг болсон. Цаашдаа системийг байнга хөгжүүлж, аюулгүй байдлыг сайжруулан ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.58] ・ 2021.10.20 Хариулах
Хэдээс дээш үнийн дүнтэй баримтыг цуцлаад байна.Хувь хүн гэхээр л дандаа бага дүнтэй баримт бүртгүүлнэ гэж юу байхав.
Зочин [202.179.24.208] ・ 2020.02.04 Хариулах
Та нарын Өндөр мөндөр НӨАТ бид нарт ямар ч хамаагүй мөнгөө авъя аа
Санал болгох
1 “ДүДү” Тулгаа сансрыг хүүхдийн зусланд авчирна...
2 Г.Суурь: Хүүхэд болгоны өөрт байгаа нөөцийг хязгаарт нь тултал хөгжүүлэх учиртай
3 Э.Номинзул: Хүүхдэдээ чанартай нойр авхуулъя гэвэл эхлээд та өөрийнхөө муу зуршлуудаас салаарай
4 А.Энхжаргал: Эрүүл мэндийн даатгалын үнэ цэнэ жил ирэх тусам нэмэгдэж байна
5 Э.Цээлээнамсан: Анхны ангийн хүүхдүүдийнхээ нэрийг одоо ч мартдаггүй