Альгирмаагийн Энэрэл
03 сарын 21, 2022
Гуаньси мужид 132 хүн тээвэрлэж явсан China Eastern Airlines компанийн онгоц осолдсоныг Хятадын агаарын тээврийн албаныхан баталжээ.Онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байсан гэж Хятадын Иргэний нисэхийн удирдах газар (CAA) мэдээллээ. Амиа алдагсдын тоо болон ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
MU5735 нислэг орон нутгийн цагаар 13:15 (GMT 05:15) цагт Куньмин хотоос хөдөлж, Гуанжоу руу чиглэж байжээ.Боинг 737-800 онгоц Вужоугийн уулархаг бүсэд осолдсоны улмаас ойд түймэр гарсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.Нислэгийг хянах сайтууд онгоц нэг цаг гаруй хугацаанд агаарт байсан гэж мэдээлж байна.
Онгоц Тен мужийн Вужоу хотын ойролцоо унасан байна. Гуаньси бол зүүн өмнөд хэсэгт орших томоохон хот болох Гуанжоутай хөрш зэргэлдээ орших өмнөд муж юм. Тус газарт аврах багийнхан ажилласан ба ИНЕГ-аас тэд мөн хэргийн газарт ажилтнуудаа илгээсэн гэж мэдэгдэв.
FlightRadar24-ийн нислэгийн талаарх хамгийн сүүлийн эх сурвалж мэдээлснээр нислэг 3225 фут өндөрт орон нутгийн цагаар 14:22 цагт дууссан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.