Допингийн шинжилгээ өгсөн долоон харцага цолтны шинжилгээний хариу гарлаа

Монгол улсын харцага цолтой дараах бөхчүүд өөрсдийн санаачилга, санхүүжилтээр допингийн хяналтын шинжилгээ өгсөн байна.

Д. Бат-Эрдэнэ                   Т.Баасанхүү

О.Хангай                           Т.Бэгзсүрэн

Ц.Одбаяр                          Д.Анар

Х.Гантулга

Допингийн шинжилгээний хариу

 

МҮБХ-ны мэдэгдэлд: "2021 оны 03-р сарын 31-ний өдөр 6 бөх, ковид халдварын улмаас 1 бөх 2021 оны 05-р сарын 13-ны өдөр өгсөн болно. Олон улсын допингийн эсрэг байгууллагын БНСУ дахь итгэмжилсэн лаборатори 6 бөхийн шинжилгээний хариуг МҮДЭБ-д 2021 оны 06-р сарын 10-ны өдөр, үлдсэн 1 бөхийн шинжилгээний хариуг 2021 оны 06-р сарын 19-ний өдөр ирүүлсэн байна. МДЭҮБайгууллага шинжилгээний хариуг танилцуулах журмын дагуу бүх шинжилгээг нэгтгэн МҮБХ-нд 2021 оны 06-р сарын 21-ний өдөр ирүүллээ. Шинжилгээгээр бөхчүүдээс допингийн төрлийн ямар нэгэн бодис илрээгүй байна.  Цэвэр, шударга өрсөлдөөнийг уриалж байгаа харцагуудадаа спортын өндөр амжилт хүсье" гэв.


Холбоотой сэдвүүд

бөх допингийн шинжилгээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.