Хотын дарга жирэмсэн ээжүүдэд “Амин дэмийн багц” бэлтгэн хүргүүлжээ

Ковидын халдвар жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд хүнд тусч байгаа тул ковидын халдвараар өвдсөн 1600 гаруй ээжүүдэд Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих  “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүллээ. 

Энэ тухайгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Сумъяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан:

"Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийлье. 

Эх үрийн эрүүл мэндийг хамгаалах үйлс бол бид бүгдийн хувьд эрхэм дээд, эн тэргүүний зорилго гэдгийг онцгойлон уламжлая. Иймд учран золгох сайн цаг, сайхан үргэлжлэлийн төлөө дархлаагаа дэмжиж, сэтгэлээ хатамжилж, эрүүл энх байх өндөр ерөөлийг өргөе" гэжээ. 


Холбоотой сэдвүүд

амин дэм жирэмсэн эх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.