Арван хүүхдийн ес нь шүд цоорох өвчинтэй байжээ

peak.mn
08 сарын 19, 2017

Монголын шүдний эмч нарын холбооноос судалгаа хийхэд иргэдийн дунд шүд цоорох өвчлөл хэт ихэссэн тоон баримт гарчээ. Ялангуяа бага болон дунд ангийн сурагчдын дунд үзлэг хийхэд арван хүүхдийн ес нь шүд цоорох өвчлөлтэй гарсан байна. Үүнд хоол хүнсний хэрэглээ, өдөр тутмын буруу зуршил, агаарын бохирдол, Д амин дэмийн дутагдалхамгийн их нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Хүүхдийг эрүүл сайхан шүдтэй болгохын тулд бүр хэвлийд байхаас нь л анхаарах хэрэгтэй гэнэ. Тухайлбал эцэг эхчүүд шүдээ бүрэн эмчлүүлж шинэ хүнээ хүлээн авсанаар ахуйн замаар халдах шүдний өвчлөл буурах ажээ. 

                                                                                                                                                            Ц. Цэрэндолгор

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.