Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар чиглэлээр нийслэлийн болон төр засгийн удирдлагуудад уламлжлан, хамтран ажилладаг.  Тус танхим технологийн хөгжлийг түүчээлэх зорилгоор дэргэдээ Монголын финтек, блокчэйны зөвлөл байгуулагдлаа.

Энэ зөвлөл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн мэдлэг боловсролд анхаарах, хууль эрх зүйн орчныг хамтарч бүрдүүлэх чиглэлд ажиллана. 

Зөвлөлийн тэргүүнээр "Булган Ундарга" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантиг, нарийн бичгийн даргаар УБХТ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Оюунсүрэн нарыг томилов.

Харин гишүүдээр:

Д.Чадраабал (АрдБит ХХК Үйл ажиллагаа хариуцсан захирал), 

Ч.Ганзориг (АрдЭкс ХХК Гүйцэтгэх захирал), 

Г.Лхамсүрэн (АйСи Ти Групп ХК Үүсгэн байгуулагч), 

А.Баттамир (АйСи Ти Групп ХК Үүсгэн байгуулагч), 

Ө.Үнэнбүрэн (Бит Мон Экс ХХК Үүсгэн байгуулагч),

Б.Гэрэлмаа (Степп Групп Үүсгэн байгуулагч ХХК), 

О.Баттулга (КойнХаб ХХК Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал),

Б.Эрхэмээ (Хару Групп ХХК Үүсгэн байгуулагч), 

О.Мөнхжин (МОТ Wealth Academy үүсгэн байгуулагч), 

Мөнх-Эрдэнэ (Омни Солюшнз ХХК Үүсгэн байгуулагч), 

М.Хатанбүүвэй (Инфинит Солюшнз ХХК Бизнес хөгжлийн Захирал), 

Ж.Золзаяа (Дриймэрс Нэгдлийн үүсгэн байгуулагч), 

Г.Түвшинбилэг (Степп Группийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал) нарыг ажиллуулахаар тус тус сонголоо.


"Булган Ундарга" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантиг:


Виртуаль хөрөнгө, блокчэйн технологи, финтекийн салбар бол Монгол улсад олдож байгаа маш том боломж. Бид энэхүү шинэ зах зээлд дэлхийд үнэлэгдэх бүтээгдэхүүнийг бэлдэж, Монгол улсдаа нэвтрүүлж, олон улсад бас гаргаж эхэлж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн бид дуу хоолойгоо нэгтгэж, нэгэн зорилготой ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа бас хэлэх нь зүйтэй. Бид юуны түрүүнд хэрэглэгчдийн эрх ашиг, хувийн нууцлал, ашиг өгөөж, аюулгүй байдал, эрх зүйн орчин гэх мэт олон зүйл дээр анхаарч ажиллах шаардлагатай. Зөвлөл байгуулснаараа бид алсын хараагаа нэгтгэж, Монгол улсаа дэлхийн хэмжээнд аваачих том зорилго өвөртлөн нэгдэж байгаагаа та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна. Цахим хөгжил дэлхий даяар маш хурдацтай явж байгаа энэ үед бид бусдаас хоцрохгүй, боломжийг алдахгүйг хичээнгүйлэн ажиллацгааж байгаа тус тусдаа. Харин энэхүү зөвлөл байгуулагдсанаараа Монголоос төрж буй олон төслийн дуу хоолой болж, бие биенээ дэмжин ажиллах болно.