Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 04, 2021
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, сансрын нисэгч Майдаржавын Ганзориг хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Архангай аймгийн Цэцэрлэг сумаас гаралтай тэрээр 1975 онд Киев хотын политехникийн сургуулийг автоматикийн инженерээр төгсөж, үргэлжлүүлэн Улаанбаатар хотын Нэгдүгээр цахилгаан станцад ажиллаж байжээ.
Улмаар 1977 оны 03 дугаар сард сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулалтад орж,нийт 10 мянга орчим хүний материалыг судлан, олон шалгуураар шүүсний дүнд М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар сонгогдон үлдсэн байдаг.
М.Ганзориг 1977 оноос хойшхи бүхий л амьдралаа сансартай холбож, монголын сансар судлалын түүхийг бүтээлцсэн нэгэн юм. Түүний дэвшүүлсэн сансрын зураг боловсруулан ашиглах санал, аргазүйг байгалийн нөөц, геологийн судалгаанд өргөнөөр ашиглах болсон. Ингэснээр тухайн үед манай орны эдийн засгийн суурь болж байсан хөдөө аж ахуй салбарт үр дүнгээ өгчээ.
Тэрээр хэдий сансарт нисээгүй ч гэсэн сансрын судалгааны ажлаа үргэлжлүүлж, ЗХУ-ын Сансар судлалын хүрээлэнд докторын зэрэг хамгаалснаар Монголын анхны сансар судлалын доктор болжээ.
Эх орондоо эргэж ирээд геологи, ургамал судлал, физикийн олон залууг нэгтгэн сансраас ирсэн мэдээллийг боловсруулах лабораторыг нээж, дараагийн олон судлаач, эрдэмтдийг төрөн гарах үндсийг суулгасан билээ.
Түүний гэр бүл, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [223.104.39.114] ・ 2021.07.07 Хариулах
haramsaltai yum.jinhene er hun.bi %daa Gurragchaa Ganzorig 2-iig hoyulang n sansart anh nissen humuus gj hundetgedeg..ter yed niigemiin surtal bodlogo tiimerhuu bsan...Um maani badmi hum.
Зочин [202.126.90.106] ・ 2021.07.05 Хариулах
малчинг нисгэж бхр боловсролтой хүнээ нисгэх бсн маш их юм бүтээсэн хүн ум ма ни бад мэ хум
Зочин [202.21.107.5] ・ 2024.08.06 Хариулах
Мулгуу тэнэгээ бүү гайхуул! Гүррагчаа нисэх онгоцны электроникийн инженер мэргэжилтэй. Ганзоригдулааны автоматикийн инженер мэргэжилтэй. Үндсэндээ яг адилхан боловсролтой. Гэвч сансарт нисэхэд Гүррагчаагийн мэргэжил оросуудад илүү байдлаар нөлөөлсөн. Сүрэнхорлоо шалгатанд ороод хасагдсан байдаг. Сүрэнхорлоо бол цэвэр нисгэгч мэргэжилтэй хүн. Гэвч сансарт нисэхэд нисгэгч мэргэжил чухал биш, инженер мэргэжил чухал байсан. Түүнээс бус малчин, сэхээтэн гэж огт хараагүй. Үүнийг боловсролгүй хүмүүсийн гаргасан ямар ч логикгүй тэнэглэж л гэж харж байна.
Зочин [66.181.161.20] ・ 2024.06.26 Хариулах
Манай биш оросын тал шийд гаргана 100 эрхэм үз
Зочин [124.158.64.251] ・ 2021.07.05 Хариулах
ямар харамсалтай юм бэ. монголд сансар судлалын шинжлэх ухааныг хөгжүүлсэн ач гавьяатай хүн байсан. Ум мани бадми хум
Зочин [66.181.188.200] ・ 2021.07.05 Хариулах
Ум мани бадми хум. Миний хувьд үргэлж Гүррагчаа нисэгчээс илүү санагддаг байлаа. Нэвтрүүлэгийг нь үзэж суухад төрдөө гомдсон гомдолоо нууж чадахгүй нулимсаа гаргах нь сэтгэл шимшрүүлж байлаа. Монголын сансар судлал сансарт нисэхээр бэлтгэгдсэн 2хон хүн байсанаас сансарт нисээгүй ч хамгийн үр бүтээлтэй ажиллаж амьдарсан нь, чин сэтгэлээсээ энэ салбарт хайртай хүн байсан санагдана.
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
Холбоотой мэдээ
Нийгэм
Монголын сансрын нислэгийн түүхийг өгүүлэх ганц багийн олон түүхээс
Д.Даваадулам ・ 03 сарын 19, 2021
Нийгэм
Монгол Улсын баатар, дипломатч, хурандаа П.Шагдарсүрэн 101 насандаа таалал төгслөө
Х.Оргил ・ 07 сарын 05, 2019
Нийгэм
Б.Арго багш өвчний улмаас таалал төгсчээ
Х.Оргил ・ 11 сарын 01, 2019
Нийгэм
ЦЕГ: Эмгэнэл
Х.Оргил ・ 10 сарын 20, 2019
Нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд угаартаж амиа алдсанд эмгэнэл илэрхийлэв
Б.Баясгалан ・ 10 сарын 09, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.