Амазоны үүсгэн байгуулагч, тербумтан Жефф Безос бусад гурван зорчигчийн хамт сансрын 107 км-ын өндөрт хүрээд буцаж газардлаа.  Тэрбээр өнгөрсөн мягмар гарагийн өглөө 9 цаг 12 минутад Баруун Техасийн нутгаас өөрийн New Shepard хөлгөөр сансрын уудамд гарсан байна.  

Энэхүү сансрын хөлгийн багийг "тэрбумтнуудын цуглуулга"  гэж хэлж болно. Жефф Безосоос гадна түүний ах Марк Безос,  82 настай ахмад нисгэгч Валли Функ, 18 настай физикийн ангийн оюутан Оливер Дэймэн нар аялалд хамт гарчээ. 

Жефф нислэгийн дараа хэвлэлийн бага хурал хийхдээ "Сансар руу хүн тээвэрлэх үйл явц ямар түвшинд байгаатай харьцуулбал бид маш том зүйлийн эхлэлийг тавьлаа. Агуу үйл бүхэн жижгээс эхэлдэг шүү дээ" хэмээжээ. 

Ийнхүү Blue Origin компани анхны нислэгээ амжилттай хийж, цаашид сансрын аялал жуулчлалаа ойролцоогоор 100 сая ам.долларын өртөгтэй байна хэмээн тооцоолжээ. Тус компани энэ жил дахин хоёр нислэг хийхээр төлөвлөсөн аж. Харин үнийн талаарх мэдээлэл хараахан олон нийтэд ил болоогүй байна.


Гэрэл зургийг: Wall Street Journal